Single Ladies МУСК


Жүжигчин Г.Ундармаа, О.Дөлгөөн, А.Туяа нарын гол дүрийг нь бүтээсэн "Single Ladies" романтик, инээдмийн уран сайхны кино 2013.08.16-наас кино театрын дэлгэцнээ гарч эхлээд байна. Уг киноны зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо ажилласан байна. Тэрээр өмнө нь Сайн, Муу, Хэрцгий цуврал хоёр киног бүтээсэн бөгөөд энэ кино түүний 3 дахь бүрэн хэмжээний уран сайхны киноны ажил болж байна.





Харин "Single Ladies" киноны продюсераар жүжигчин Г.Ундармаа өөрөө ажилласан байна. Уг кинонд 20, 30, 40 настай ганц бие бүсгүйчүүдийн хайр дурлал, амьдрал, асуудлуудын талаар өгүүлэх аж.


Кинонд мөн Т.Билгүүн, Н.Ялалт, Б.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Б.Туяа, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа, Б.Нармандах, Энхбаяр, О.Ганбаатар, Т.Баттулга, Б.Гантигмаа, Т.Ариунбулаг, Г.Алтаншагай, Г.Эзэнмөнх, З.Онон, Б.Барслхагва, Д.Баатар-Эрдэнэ, У.Цогтбаяр нар оролцжээ.